top banner

Гал тахиа жилийн шилдэг 8 бөхийг тодрууллаа


2018-02-09 13:21:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Гал тахиа жилийн шилдэг 8 бөх тодруулахад, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Улсын харцага Б.Бат-Өлзий шилдгийн шилдгээр тодров.

Удаах байруудад Улсын харцага О.Хангай, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага М.Бадарч нар эрэмбэлэгдэв.
Гал тахиа жилийн Цагаан сарын барилдаанаас эхлэн нийт 23 барилдааны дүнгээр шилдэг бөхчүүдийг ийнхүү тодруулжээ. Шилдэг 8 бөхийн бай шагналыг Цагаан сарын барилдааны үеэр гардуулна.

Д.Өлзий

Монгол брэнд