Цагааннуурын боомтоос улсын хил хүрэх зам хаагджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-09 12:13:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өчигдөр салхины хурд 12-16 м/с-д хүрч уул, даваагаар цасан шуурга шуурснаас Цагааннуурын боомтоос улсын хил хүртэлх 4,5 км зам цасанд дарагдан хаагджээ.

Энэ талаар аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 16:00 цагийн орчимд дуудлага иржээ. Дуудлагын дагуу улсын чанартай замын арчилгаа хариуцсан "Жол" компанийн шуурхай бүлэг газар дээр нь очсон ч хилийг хаах цаг болсноор цаашаа нэвтэрч чадаагүй аж. Харин өнөөдөр өглөөнөөс замыг цэвэрлэж эхэлжээ.

Зам хаагдсаны улмаас наашаа ирж буй ОХУ-ын хэдэн ачааны тэрэг саатсан мэдээлэл байна.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ