top banner

Тууштай, эв нэгдэлтэй хамтын ажиллагаагаа дэлхийд харуулахыг хүсч байна


2018-02-09 11:47:23
Зураг
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгос улсын зүгээс нүүрлэх аюулыг сөрөн Япон, Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид нэгдэн нягтарч, тууштай хамтран ажиллаж байгааг батлан харуулах хүсэлтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгосын зүгээс нүүрлэх аюулыг сөрөн манай улс, Өмнөд Солонгос болон АНУ эв нэгдэлтэй хамтран ажиллаж буйг дэлхий дахинд харуулахыг хүсч байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй энэ сэдвээр яриа хэлэлцээ хийхийг хүсч байна” гэжээ.
 
Ш.Абэ Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцох юм. Өмнөд Солонгост айлчлах үеэрээ тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй яриа хэлэлцээ хийхийн сацуу АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс болон Мун Жэ Ин нартай гурван талын уулзалт хийхээр төлөвлөөд байгаа аж.  
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд