top banner

"Лима"-гийн бүлгийг хуралдуулах тухайгаа мэдэгдлээ


2018-02-09 11:13:30
Зураг
МОСКВА. /ТАСС/. Венесуэлийн эрх баригчид тус улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор "Лима"-гийн бүлгийг хуралдуулах тухай Перугийн Засгийн газар мэдэгджээ.
 
“Венесуэлийн сонгуулийн төв байгууллагаас сонгууль явуулах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан нь шударга, чөлөөт, тунгалаг, ардчилсан сонгууль явуулах боломжийг олгохгүй. Перугийн Засгийн газар энэ сарын 13-нд буюу ирэх мягмар гарагт Перугийн нийслэлд уулзалт хийхээр "Лима"-гийн бүлгийн гишүүн улсуудын төлөөлөгчдийг урилаа” гэж Перугийн ГХЯ мэдээлжээ.  
 
Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 4 дүгээр сарын 22-нд болно хэмээн Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөл өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн юм. Энэ сарын 2-нд Өмнөд Америкийн бүгд найрамдах улсын нэгдсэн социалист намын хуралдаан дээр Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшсэн юм. Сонгуульд ялсан тохиолдолд тэрбээр Венесуэлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна.
 
"Лима"-гийн бүлэг өнгөрсөн оны 8 дугаар сарын 8-нд Перугийн нийслэлд байгуулагдаж байжээ. Чили, Аргентин, Бразиль, Канад, Колумби, Коста-Рика, Гватемал, Гондурас, Мексик, Панам, Парагвай болон Перу улсын төлөөлөгчид Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейг хүлээн зөвшөөрөхгүй байх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд