Манай 3 боксчин Унгар, Болгарт болох тэмцээнүүдэд хүч үзнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-02-09 08:49:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын  Дебрецон хотод "Boskai istvan memorial" боксын олон улсын тэмцээнд Монголоос гурван боксчин өрсөлдөхөөр дасгалжуулагч Н.Баяраагийн хамт явсан бөгөөд өнөөдөр тулаан эхэлнэ.

Энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн 52 кг Оюутны ДАШТ-ий хүрэл медальт А.Нурлан, 60 кг “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар хурд, хүч, ур чадвараа сорих юм.

Манай тамирчин Унгараас үргэлжлүүлэн Болгарын Софи хотноо хоёрдугаар сарын 18-25-нд болох "Strandja" /Странжа/ уламжлалт олон улсын тэмцээнд өрсөлдөнө.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ