Аялал жуулчлалын салбар төсөвт гурван тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-02-08 18:00:42
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн аялал жуулчлалын салбарт шууд болон шууд бус хамааралтай 619 аж ахуй нэгжид 3 мянга орчим хүн ажилладаг. Тэд өнгөрсөн онд улс болон аймгийн төсөвт 3 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлсэн тухай аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ.
Дорнод аялал жуулчлалын нэгдлээс орон нутгийнхаа аялал жуулчлалын систeмийг байгуулах, хөгжүүлэхийн төлөө төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах зорилгоор цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Тэд энэ удаад аймгийн Татварын хэлтсийн мэдээллийг сонсож, тус хэлтсийн зүгээс аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байгууллага болон жуулчдад үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ, цаашлаад хэрхэн хамтарч ажиллах тухай хэлэлцсэн байна.
Харин тус хэлтсээс аялал жуулчлалын салбарт хамааралтай ААН, байгууллага, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг тодорхой болгож, иргэдэд мэдээлэхээр болжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ