Францад машин түр зогсох үед ч гар утас ашиглахыг хоригложээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
184@montsame.mn
2018-02-08 17:49:23

ПАРИС./Синьхуа/. Францад машинаа түр зогсоосон үед ч гар утас хэрэглэж буй хүнд машин жолоодох эрхийг нь хасах хүртэл шийтгэл ногдуулж болзошгүй болсон тухай Францын “Ле Фигаро” сонинд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Тус улсын дээд шүүхээс энэ оны хоёрдугаар сард нэвтрүүлсэн шинэ журмын дагуу жолооч машин барьж байх үедээ төдийгүй машинаа түр унтраасан байх үедээ ч гар утас ашигласан тохиолпдолд шийтгэл хүлээхээр болжээ. Зөвхөн машинаа тусгай зогсоолд тавьсан үед л гар утас ашиглахыг зөвшөөрөх юм байна. 

Хууль зөрчсөн хүний машин жолоодох эрхийг шууд хасдаг болж байгаа өмнө нь хэрэглэж байсан торгох арга хэмжээнээс илүү хатуу болсон аж. 
                                                                                                                                                                     Н.Мишээл
Холбоотой мэдээ