top banner

Сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулав


2018-02-08 17:09:18
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм сумдын Засаг дарга нартай 2018 онд хамтран ажиллах гэрээ, агентлагийн дарга нартай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ  өнөөдөр байгууллаа.
Гэрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, орон нутгийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх талаар голчлон тусгажээ.
Гэрээний биелэлтийг жилд хоёр удаа дүгнэх бөгөөд сумдын Засаг дарга нар гэрээний биелэлтээ 2018 оны 6 дугаар сарын 30 болон 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан тайлагнахаар боллоо. Уг тайланг нэгтгэсний дараа 2018 оны 7 дугаар сарын 15, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан дүгнэх ажээ.
Э.Нарангэрэл
 

Монгол брэнд