top banner

К.Женнер “Инстаграм” хуудсанд хамгийн их “лайк” авчээ


2018-02-08 15:49:08
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Америкийн загвар өмсөгч, гоо сайхны брэндийг үүсгэн байгуулагч Кайли Женнер “Инстаграм” олон нийтийн сүлжээний  түүхэн дэх хамгийн их “лайк” авсан хүн болжээ.
 
Америк төдийгүй дэлхий дахинаа алдартай бүсгүй К.Женнер энэ сарын 1-нд анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан юм. Тэгвэл тэрбээр өчигдөр “Инстаграм” хуудастаа охиныхоо зургийг байрлуулснаас хойш 24 ч хүрэхгүй цагийн дотор 14 сая “лайк” цуглуулсан байна. К.Женнер нийт 103 сая дагагчтай аж.
 
Өдгөө 20 настай загвар өмсөгч бүсгүй анх “Кардашьяны гэр бүл” реалити шоунд оролцож олны танил болж байжээ. Мөн тэрбээр “Форбес” сэтгүүлээс гаргасан 30-аас доош насны хамгийн өндөр ашиг орлоготой оддын жагсаалтын эхний аравт багтаж байжээ. Өнгөрсөн ням гарагт тэрбээр охинтой болсноо олон нийтэд дуулгахын сацуу жирэмсэн гэдгээ шүтэн бишрэгчдээсээ нууж байснаа хүлээн зөвшөөрсөн юм.
 
“Инстаграм” хуудаст хамгийн их "лайк" авч байсан нийтлэлүүд голдуу одуудын төрөлттэй холбоотой мэдээлэл байна. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард Португалын алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду дөнгөж төрсөн охиныхоо зургийг “Инстаграм” хуудастаа нийтэлснээс хойш нийт 11,3 сая "лайк" авч байсан аж.
 
Тэгвэл хамгийн их "лайк" авсан зургаараа 3-т орсон алдартан бол дуучин Бейонсе юм. Удахгүй төрөх ихрүүдээ хүлээж байгаа тухай нийтлэл тэрбээр өнгөрсөн оны 2 дугаар сард “Инстаграм” хуудастаа оруулах үед 11,2 сая “лайк” авч байсан аж.   

Э.Аянзаяа 

 

Монгол брэнд