Аялал жуулчлалын мэдээллийн төвтэй боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-02-08 14:34:29
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын хүрээнд аймгийн Музей сургалт, судалгааны төвийг түшиглэн “Аялал жуулчлалын мэдээллийн төв”-ийг байгууллаа.
Жуулчны мэдээллийн төвийн нээлт хоёрдугаар сарын 07-нд болж айгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон бусад холбогдох албаныхан оролцов. Тус төв нь орон нутгийн байгалийн болоод түүхэн дурсгалт газар, жуулчдад зориулсан соёл, урлагийн болон бусад арга хэмжээг сурталчлах, цахим хуудас ажиллуулах мэдээллийг урьдчилан хүргэх, түгээх ажлыг зохион байгуулна.
Орон нутгаас дээрх арга хэмжээнд зориулж 10 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн байна. Аялал жуулчлалын мэдээллийн төвийг аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд байгуулсан бөгөөд ашиглалтыг Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбоо  хариуцан ажиллах аж.
Дашрамд дурдахад Дорноговь аймагт аялал жуулчлалын чиглэлээр 30 гаруй байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Х.Эрдэнэбулган 
Холбоотой мэдээ