top banner

Пёнчаны олимпийн байгууламжуудад нийт 85 робот үйлчилгээ үзүүлнэ


2018-02-08 14:26:31
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. Пёнчаны олимпийн наадмын тэмцээн явагдах газрууд, хэвлэл мэдээлэл болон олимпийн тосгоны байгууламжуудад нийт 85 робот үйлчилгээ үзүүлнэ хэмээн Олимпийн тоглолтыг зохион байгуулах хороо мэдэгдсэн байна.
 
Тухайлбал, хөтөч роботууд тэмцээний хуваарь болон аялал жуулчлалын талаархи мэдээллийг хүргэх бол хэвлэлийн төвд байрлах роботууд уух юм тараахын зэрэгцээ цэвэрлэгч роботууд ажиллах аж. Онцгой анхаарал татдаг бас нэг төрлийн робот бол 30 цагийн турш 5 метрийн гүнд байрлаж чаддаг загасан роботууд юм. Мөн нийт 10 робот хананы зурагны ур чадварыг үзүүлэх аж.
 
Олимпийн тоглолт эхлэхийн өмнө од болсон бас нэгэн робот бол олимпийн бамбарын буухианд оролцож байсан HUBO робот юм. Солонгосын технологийн их сургуулийн бүтээж байсан HUBO робот нь аюул ослын үед ажиллахаар бүтээгдсэн аж. Ийнхүү олимпийн тоглолтын үеэр нийт 11 төрлийн хиймэл оюун ухаант роботууд үйлчилгээний ажилд оролцох аж.
 Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд