Хил зөрчигчдийг илрүүлсэн дайчдыг "Онц хилчин" тэмдгээр шагнана

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-02-08 14:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хилчид шөнийн цагаар хууль бусаар хил нэвтэрсэн БНХАУ-ын автомашинтай долоон иргэнийг илрүүлэн баривчилсан байна.

Тэдгээр иргэд шөнийн цагаар хууль бусаар ан хийж яваад төөрсөн байж болзошгүй аж. Алба хаагчид хил зөрчсөн хятад иргэдийг саатуулж байгаад энэ сарын 6-нд Хятадын талд хүлээлгэн өгчээ. Хил зөрчөгчдийг илрүүлсэн 3-4 хилчнийг үүргээ сайн биелүүлсэн хэмээн үзэж ХХЕГ-ын "Онц хилчин" тэмдгээр шагнахаар болжээ. 


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ