top banner

Нийслэлийн 104 дүгээр сургууль хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдлээ


2018-02-08 14:11:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дуусч, нээлтээ хийлээ.

Тус сургуулийг 2006 онд Японы “Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар, 720 хүүхдийн хүчин чадалтайгаар барьсан бөгөөд  2008 оноос эхлэн өнөөг хүртэл 3 ээлжээр хичээллэж байсан юм. Харин улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөснөөс тус сургуулын 1744 хүүхэд хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдлээ. Мөн өргөтгөлийн барилгын дээвэрт торон хамгаалалт бүхий хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбай байгуулж, сурагчдыг чөлөөт цагаараа спортоор хичээллэх орчинг бүрдүүлсэн байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд