top banner

Парист их хэмжээний цас орсны улмаас Эйфелийн цамхгийг түр хаажээ


2018-02-08 14:07:06
Зураг
ПАРИС./Синьхуа/. Францын умард нутагт маш их хэмжээний цас орж, цаг агаар муудаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирсан тул Эйфелийн цамхгийг мягмар гарагийн үдээс хойш түр хаасан байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Эйфелийн цамхаг түүнийг үзэхээр ирсэн хүмүүст хаалттай байлаа” гэж Эйфелийн цамхгийн захиргааны твиттер хуудаст бичжээ. Шүхэр бартсан зочид цасанд дарагдсан цамхгийг алсаас харан зогсож байв.
 
 
Цаг уурчдын таамаглалаар лхагва гарагийн шөнө цас улам ширүүсэн орж, цасны зузаан 10 сантиметр хүрэх төлөвтэй байгаа бөгөөд агаарын температур хасах 10 хэм хүртэл унах төлөвтэй байгаа ажээ.
                                                                                                                                                                     Н.Мишээл

Сурталчилгаа
Монгол брэнд