Сурагчид цагаан сараар долоо хоног амарна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-02-08 13:44:52
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цагаан сарын баярын үеэр буюу хоёр сарын 19-26-ны өдрүүдэд долоо хоног амарна. Мөн үүнтэй холбоотойгоор сурагчдын зуны амралтын хуваарьт өөрчлөлт оржээ.  
Тодруулбал 1-2-р анги зургаадугаар сарын нэгэнд, 3-5-р ангийн сурагчид  зургаан сарын найманд, зургаагаас 12 дугаар ангийн сурагчид  зургаан сарын 15-аас  амрахаар болжээ.
Харин гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын есний өдөр хүртэл байна. Сурагчдын сургалт алдагдагдсан тав хоногийг гурав, дөрөвдүгээр улиралд агуулгаар нь нөхөхөөр болжээ.  
Орхон аймгийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 24 сургуульд бага ангийн 318 бүлэгт 10324, дунд ангийн 219 бүлэгт 5777, ахлах ангийн 117 бүлэгт 2977 сурагч нийтдээ 654 бүлэгт 19078 хүүхэд ерөнхий боловсрол эзэмшихээр сурч байна гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ. 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ