top banner

Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийг нөхөж олгоно


2018-02-08 13:22:37
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгодог хөнгөлөлттэй эмийн санхүүжилт өнгөрсөн нэгдүгээр сард дутуу буюу 70 хувийн санхүүжилт хийгдсэн бол энэ сард үлдэгдэл 30 хувийг нь нөхөн олгож байна.
ЭМНДЕГ-аас сар бүл эрүүл мэндийн даатгалаар 183 нэр төрлийн 817 эмийг 40-80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгодог. Үүнийг Орхон аймагт 20 эмийн сангаар өгдөг. Иймд өнгөрсөн сард эмээ авч чадаагүй иргэд энэ сард нөхөж авах юм. Гэхдээ энэ удаа  нэн шаардлагатай буюу суурь өвчтэй, байнгын эмийн эмчилгээ шаардлагатай иргэдэд хөнгөлөлттэй эмийн жор бичих ажээ. Мөн аймгийн удирдлагууд гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй үнээр эм олгох болон 24 цагаар ажиллах эмийн сангийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар судалгаа хийж байна.
Б.Оюун-Эрдэнэ
 

Монгол брэнд