top banner

Ой тогтоолтын бүсийн тэмцээнд Орхон аймаг хоёрдугаар байрт орлоо


2018-02-08 12:22:57
Зураг

Орхон/МОНЦАМЭМонголын Оюун ухааны академийн орон нутгийн гэрээт салбаруудын дунд оюуны спортын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт боллоо. Тэмцээнд  Дархан-Уул, Орхон, Зүүнхараа, Хөвсгөл салбаруудаас 200 гаруй тамирчин ой тогтоолт, цээж бодолт, спорт өрөлт, рубик шооны төрлөөр 105 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Нийт дүнгээр Дархан-Уул аймгийн Оюун ухааны академи нь 18 алт, 7 мөнгө, 9 хүрэл  34 медаль авч Бүсийн аваргын тэмцээнд нэгдүгээр байрт шалгаран шилжин явах цомын эзэн болж, Орхон аймгийн баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байранд орлоо.
Тодруулбал, бага насны ангилалд О.Ганжигүүр /Дархан салбар/ алтан медаль, Б.Мөнхтэргэл /Дархан салбар/  мөнгөн медаль, Ц.Сүх-Очир /Орхон салбар
/хүрэл медаль авлаа. Дунд насны ангилалд, Э.Лхагвадулам /Дархан салбар/ алтан медаль, С.Жавхлантамир /Орхон салбар/ мөнгөн медаль, Б.Намуун /Орхон салбар/ хүрэл медаль хүртжээ.

Б.Оюун-Эрдэнэ 


Сурталчилгаа
Монгол брэнд