top banner

Пёнчаны цагаан олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн


2018-02-08 12:12:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал хоёрдугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдаж, “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнийг баталсан юм.

“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадамд Монголын баг тамирчид дараах бүрэлдэхүүнтэй оролцоно.
 
1. Монголын баг тамирчдын ахлагч - Б.Бат-Эрдэнэ /МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн/
 
Монголын баг тамирчдын ахлагч нь “Пёнчан-2018” Өвлийн олимпийн наадамд оролцогч орнуудын багийн ахлагч нарын хуралд өдөр бүр оролцож, Олимпийн наадам зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэр, зөвлөмжүүдийг үндэслэн баг тамирчдаа ахлан, удирдах ажлыг гүйцэтгэнэ. Мөн Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон бусад соёлын арга хэмжээнд оролцоно. Замын зардлыг ОУОХ, байр хоолны зардлыг Олимпийн наадам зохион байгуулах хорооноос хариуцна.
 
2. Дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ /ҮШБ-ийн дасгалжуулагч/
 
Олимпийн наадам зохион байгуулах хорооны бэлтгэл, сургуулилтын хуваарийн дагуу тамирчдаа дасгалжуулж, тэмцээнд оролцуулна.
 
3. Тамирчин - Ч.Отгонцэцэг /ҮШБ-ийн тамирчин/
 
Хоёрдугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт гүйлтийн цанын 10 км зайд Монгол улсаа төлөөлөн уралдана.
 
4. Тамирчин - Б.Ачбадрах /ҮШБ-ийн тамирчин/
 
Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаанд Монгол улсын тугчаар ажиллах бөгөөд, хоёрдугаар сарын 16-ны өдрийн 15 цагт гүйлтийн цанын 15 км зайд Монгол улсаа төлөөлөн уралдана. Дасгалжуулагч, тамирчид нь Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагаанд жагсан оролцоно. Замын зардлыг БТСГ, байр хоолны зардлыг Олимпийн наадам зохион байгуулах хорооноос хариуцна.
 
5. Монголын цанын холбооны ерөнхийлөгч - Д.Хишигжаргал - Олимпийн наадмын эхний хоногуудад ажиллах бөгөөд нээлтийн ажиллагаанд оролцоно.
 
6. Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгч - Ч. Гантөмөр - Олимпийн наадмын сүүлийн хоногуудад ажиллах бөгөөд хаалтын ажиллагаанд оролцоно.
 
Монголын цанын холбооны удирдлагууд нь Олон улсын болон Азийн цанын холбоо, бусад Олимпийн наадамд оролцогч улс, орнуудын цанын холбоодын удирдлага, төлөөлөгчидтэй уулзалт хийнэ. Замын зардлыг Монголын цанын холбоо, Байр хоолны зардлыг Олимпийн наадам зохион байгуулах хороо хариуцна.
 
7. Монголын багийн штаб - Б.Баяртуяа /МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан нарийн бичиг/
 
Монголын баг тамирчдын штабыг хариуцан ажиллах бөгөөд Олимпийн наадам зохион байгуулах хорооны мэдээ, мэдээллийг баг тамирчдадаа хүргэж тэмцээн уралдааны  техникийн зөвлөгөөнд оролцоно. Мөн орчуулгын ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Замын зардал болон байр хоолны төлбөрийг Олимпийн наадам зохион байгуулах хороо хариуцна.
 
8. Хэвлэл мэдээлэл хариуцсан атташе - А.Ундрал /МҮОХ-ны хэвлэл мэдээлэл,  түншлэл хариуцсан нарийн бичиг/ "Пёнчан - 2018" Олимпийн наадам зохион байгуулах хорооны хэвлэл, мэдээллийн төвд ажиллаж,  олон нийтэд олимпийн наадамтай холбоотой мэдээ, мэдээллийг хүргэнэ.  Замын зардал болон байр хоолны төлбөрийг МҮОХ хариуцна.

 
Пёнчан-2018” олимпийн наадам Зохион байгуулах хорооны урилгаар

9. БСШУС-ын сайд - Ц.Цогзолмаа
 
10. БСШУС-ын сайдын спортын зөвлөх - Н.Баярсайхан
 
БСШУС-ын сайд нь Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцох бөгөөд мөн Олимпийн наадамд оролцогч орнуудын Спортын сайд нартай уулзалтуудыг хийнэ. Замын болон байр хоолны зардлыг БСШУСЯ хариуцна.
 
Олон улсын олимпийн хорооны урилгаар
 
11. МҮОХ-ны ерөнхийлөгч - Д.Загдсүрэн
 
12. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга - Э.Бадар-Ууган
 
МҮОХ-ны удирдлагууд нь хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Үндэсний олимпийн хороод, Олон улсын болон Азийн цанын холбоо, Олон улсын тэшүүр, Биатлоны холбооны удирдлага, төлөөлөгчидтэй уулзалтуудыг хийнэ. Мөн Олимпийн наадам зохион байгуулах хорооноос явуулж буй соёлын болон бусад арга хэмжээнүүдэд оролцоно. Замын зардал болон байр хоолны төлбөрийг ОУОХ хариуцна. 

Монгол брэнд