top banner

Нэгдсэн эмнэлэг "Өдрийн эмчилгээний кабинет"-аа тохижууллаа


2018-02-08 11:38:49
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасаг “Өдрийн эмчилгээний кабинет”-аа тохижуулж,  иргэдэд эмчилгээ үйлчилгээний тав тухтай орчны бүрдүүлжээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн Амбулатори тасгийн “Өдрийн эмчилгээний кабинет” өдөрт 12 үйлчлүүлэгчид эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг юм. Үйлчлүүлэгчдэд ая тухтай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрөөний хэмжээг томсгож, засвар хийж дуусгасан гэж Амбулаторийн тасгийн эмч нар хэллээ.

Эрүүл мэндийн сайдын 2015 оны 483 тоот тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу “Өдрийн эмчилгээний кабинет”-аар эмчийн заалттайгаар эмнэлгийн нөхцөлд хийх дусал, судас, булчин тариа хийдэг байна.  Мөн өвдөлт намдаах, хөнгөвчлөх зорилгоор тариа хийх, эмнэлгийн мэргэжилтний шууд хяналтад курсээр эсвэл схемээр ууж хэрэглэх эмэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг аж.  Тус кабинетаар өнгөрсөн жил 380 гаруй иргэн үйлчлүүлжээ. 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд