top banner

Сэлэнгийн нутгаар цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна


2018-02-08 11:13:05
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн бүс нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
Өнөөдөр буюу 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн бүс нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Иймээс Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам, Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байх, малчид гэр орноосоо хол явахгүй байхыг онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна.
2018 оны 02-р сарын 09-нөөс 02-р сарын 13-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9,10,13-нд ихэнх сумдын нутгаар ялимгүй бага зэргийн цастай байна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек. Шөнөдөө Хараа, Ерөө, Орхон, Туул голын хөндийгөөр 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад сумдын нутгаар  шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд