top banner

Тариалан сум 14 дэх жилдээ тэргүүний сум боллоо


2018-02-08 10:57:39
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Тариалан сум ажил үйлсээрээ орон нутагтаа манлайлсаар энэ жил 14 дэх жилдээ шилдэг сумаар шалгарлаа.  2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр эхний байр эзэлсэн Тариалан сум 72.8 хувьтай байгаа нь аймгийн дундаж үзүүлэлтээс 7.9 хувиар өндөр үзүүлэлттэй байна.
Мөн нэрлэсэн жилийн хүрээнд, төрийн  үйлчилгээг ил тод, шуурхай болгоход чиглэсэн олон төрлийн ажил зохион байгуулж, Засаг даргын тамгын газраас өөрийн ажил үйлчилгээтэй холбоотой асуудлаар хэрэглэгчийн үнэлгээ хоёр удаа авч, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн 73.5 хувь “Хэвийн түвшинд” ажиллаж байна гэж дүгнэжээ. 2017 онд сум төр хувийн хэвшлийн хэмжээнд 3.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний  үйлдвэрлэл 12.6 тэрбум  төгрөгт хүрч татварын бааз суурь өргөжүүлж,  ядуурлын түвшинг 2016 оныхоос 0.8 хувиар бууруулж чадсан бол, сумын мал сүрэг 229122толгойд хүрч урьд оныхоос 10.7 хувь өсч, хүний хөгжлийн индекс 0.75 хүрсэн зэрэг гол амжилтууд гаргасан ажээ.
Б.Гантуяа
 

Сурталчилгаа
Монгол брэнд