Рашаант сум шилжин явах цомын эзэд боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-02-08 10:32:56
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс жилийн өмнө бүх сумын дунд өрхийн мэдээ тайлан болон тоон мэдээллийг хамгийн түргэн шуурхай үнэн бодит мэдээлэх уралдааныг зарласан бөгөөд сар шинийн босгон дээр дүгнэлээ.
Мэдээний ирц, хүн ам, мэдээллийн сангийн программын баяжилт, хүн амын мэдээний тайлан, мал тооллого, өрхийн нийгэм эдийн засаг, ажиллах хүчний судалгааны ажлын үзүүлэлт зэргээр Рашаант сумын хамт олон тэргүүлж Хүндэт дэвтэр, Шилжин явах цомын эзэд боллоо.
Дэд байранд Арбулаг сум шалгарсан байна. Сумаас орон нутгийн мэдээ тайланг цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлснээр Статистикийн хэлтсээс гаргаж буй нийгэм эдийн засгийн тоон үзүүлэлтүүд үнэн бодитой болох ач холбогдолтой гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ