Пёнчаны олимпийн тосгонд манай баг тамирчид Монголынхоо тугийг өргөв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-02-08 10:22:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 7-ны 15 цагт Монгол Улсын баг тамирчдын туг өргөх ёслол "Пёнчан тамирчдын тосгон"-д болов.

Ёслолд Монголын баг тамирчид, хүндэт зочдоор дагалдах зочдын хамт ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй дипломат ажилтнууд оролцлоо.



"Пёнчан-2018" өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон энэ сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Олимпод оролцогч орон бүр туг өргөх ёслолыг хийж байгаа ба энэ өдөр Ямайк, Бразил, Рум, Бельги улс тугаа өргөсөн байна.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ