Ойрын өдрүүдэд цасан шуургатай байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2018-02-08 10:13:42
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч чангарахыг малчин, тээвэрчин, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Маргааш, нөгөөдөр нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурах бол  12-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй байна. Салхи 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэмийн хүйтэн байна.  Хүйтний эрч 11-нээс ихэнх нутгаар суларна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ