top banner

Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулав


2018-02-08 09:45:42
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нэгдүгээр сарын 31-ний өдөр Шадар сайд болон бусад салбарын сайд нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулсан. Тэгвэл энэ  оны хоёрдугаар сарын 06-ны өдөр аймгийн 24 сургуулийн захирал, 31 цэцэрлэгийн эрхлэгч нартай  үр дүнгийн гэрээ байгууллаа.
Гэрээтэй холбогдох харилцааг Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Шилэн дансны хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулах болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулжээ.
Үр дүнгийн гэрээнд байгууллагууд  үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж  хэрэгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, Засгийн газрын Сахилга хариуцлагыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2017 оны А/542 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, “Шинэ санаачлага-Бүтээлч ажил” уриан дор төсөл боловсруулан хэрэгжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа уялдааг сайжруулах  талаар хэд хэдэн чиглэлийг тусгажээ.
                                                                                                                                                  А.Бямбасүрэн

Монгол брэнд