top banner

Хоёрдугаар сарын 08-нд болох үйл явдал


2018-02-08 08:40:31
Зураг
09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд МСНЭ-ийн Их хурал болно.

10.00 цагт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зудын эрсдэлтэй таван аймгийн малчин өрхүүдэд хүргэх малын тэжээлийн тусламжийн цуваа хуучин 22-ын товчооноос хөдөлнө. Утас: 99898408

10.30 цагт НЗДТГ-т НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын үндэсний музейд “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Спортын төв ордонд “Таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн”-ий нээлт болно.

13.00 цагт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд “Мэдлэгээ хуваалцъя-2018” залуу судлаачдын семинар болно.

14.00 цагт ХНХЯ-нд гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх 609 хамтарсан багаас шилдгээр шалгарсан гурван багт шагнал гардуулах ёслол болно.

14.00 цагт МҮХАҮТ-д “Цагаан сар-2018” үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт МАХН-ын удирдлагууд тус намын II их хурлын чуулганд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Эрдэнэс тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Сурталчилгаа
Монгол брэнд