Улсын аваргад оролцох тамирчид тодорлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-02-07 23:16:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн энэ сарын 3-4-нд аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн БТСГ-т зохион байгуулагдлаа. Тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 20 гаруй клубуудын 404 тамирчид өрсөлдлөө.
Ингээд 6 насны охидын ангилалд тэргүүн байрыг Мандал сумын Ц.Амин-Эрдэнэ, хөвгүүдийн ангилалд Таван хан шатрын клубын Т.Түвшинтулга, 7-8 насны охидын ангилалд Бяцхан мастер клубын Т.Амин-Эрдэнэ, хөвгүүдээс  нэгдүгээр байрыг мөн клубын Э.Мөнхпүрэв,  10 насны охидын ангилалд Бяцхан мастерын Б.Энхжин, хөвгүүдээс Таван хан клубын Д.Чингүн, 12 насны охидын ангилалд ФДМЭ Таван ханы Б.Амин-Эрдэнэ, хөвгүүдийн ангилалд Мандалын Х.Өлзийхишиг 14 насны охидын ангилалд “Таван хан” клубын О.Цагаанбаяр, хөвгүүдийн ангилалд Түнхэлийн Г.Сүхбат, 16 насны охидын ангилалд Таван ханы Т.Номиндалай, 16 насны хөвгүүдэд Таван ханы О.Энх-Амгалан, 18 насны охидоос Сүхбаатар сумын Д.Отгонхонгор, 18 насны хөвгүүдэд Сэлэнгэ чесс ийн Э.Золбоо нар шалгарчээ. Ингээд багийн дүнгээр тэргүүн байрыг Ө.Бат-Очир дасгалжуулагчтай "Таван хан” шатрын клуб, хоёрдугаар байрт Б.Энхбаатар дасгалжуулагчтай "Бяцхан мастер" клуб, 3-р байр Ц.Цогтгэрэл тэргүүлж, улсын аваргад оролцох эрхээ гардлаа. Энэхүү тэмцээн УИХ-ын гишүүн Н.Оюундарийн ивээл дор болжээ.
                                                                                                                        Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ