top banner

Дорно дахины суут эрдэмтдэд зориулан НҮБ-ын байрны өмнө хөшөө босгожээ


2018-02-07 18:03:04
Зураг
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Шинжлэх ухаан, урлаг, утга зохиолд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Дорно дахины сод ухаантнууд болох дөрвөн хүнд зориулсан хөшөөг Вена хот дахь НҮБ-ын салбарын байрны өмнө босгожээ.
 
“Вена хот дахь НҮБ-ын салбарын байрны өмнө Дорно дахины агуу суут дөрвөн эрдэмтэн болох Абу Али Ибн Сина /Авиценна/, Омар Хайям, Абу Рейхан аль-Бируни, Закария ар-Рази нарт зориулан хөшөө босголоо” гэж "Твиттер" сүлжээнд тавьсан НҮБ-ын мэдээлэлд дурджээ.
 
Абу Али Ибн Сина буюу Авиценна /980-1037/ бол Персийн гүн ухаантан, эрдэмтэн, эмч хүн юм.
 
Омар Хайям /1048-1131/. Персийн гүн ухаантан, математикч, одон оронч, яруу найрагч энэ хүн куб тэгшитгэлийн ангиллыг хийж, конус зүсэлт ашиглан түүнийг бодох аргыг нээснээрээ алгебрийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.  
 
Абу Рейхан аль-Бируни /973-1048/ бол түүх, газар зүй, хэл шинжлэл, одон орон, математик, геодез, эрдэс судлал, эм зүй, геологи болон бусад олон салбар чиглэлээр бүтээл туурвисан хүн юм. 
 
Закария ар-Рази /865-925/ бол Персийн толь бичиг зохиогч эрдэмтэн, эмч, алхимич, гүн ухаантан хүн юм.  
 
Э.Аянзаяа


Сурталчилгаа
Монгол брэнд