top banner

2018 оны “Үр дүнгийн гэрээ” байгуулав


2018-02-07 17:02:59
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Жил бүр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нартай тухайн жилийн үр дүнгийн гэрээ байгуулдаг. Энэ дагуу өнөөдөр аймгийн удирдлагууд үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилт 94.91 хувь, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилтын биелэлт 98.46 хувьтай тус тус үнэлэгдсэн талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан мэдээллээ.

Цаашид төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох тал дээр анхаарч зорилтуудынхаа хэрэгжилтийг иргэддээ мэдээлж байх хэрэгтэйг зөвлөсөн. 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээний төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нийт удирдлагууддаа ажлын амжилт хүсэж амжилтаа бататган, алдаа дутагдлаа цэгнэн үзэж залруулах хэрэгтэйг зөвлөлөө.

Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутгийнхаа хөгжил, иргэдийнхээ ая тухтай тохилог орчинд амьдрах нөхцөлийг илүү сайжруулах, төрийн албаны шинэчлэлийг идэвхжүүлэн төлөвлөж, төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлжээ.
 
Л.Отгонбаатар
 
 

Монгол брэнд