top banner

Аймгийн аварга малчин, тэргүүний тариаланчид тодорлоо


2018-02-07 14:56:30
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Энэ жил Увс аймгаас “Улсын сайн малчин” тав, “Улсын Тэргүүний тариаланч” гурав тодроод байгаа бол “Аймгийн аварга малчин”-аар 50, “Аварга тариаланч”-аар 11 иргэн, аж ахуйн нэгж тодорсон байна.
Өмнө нь “Аймгийн аварга малчин”-г малын тоогоор нь тодорхойлдог байсан бол энэ жилээс эхлэн тухайн малчны нийгмийн хариуцлага, малын чанар, мал маллах арга ухаан, бусдыг малжуулсан, ажлын байраар хангасан байдал зэргийг харгалзан үзсэн аж. Аймгийн “Тэргүүний тариаланч хамт олон”-оор Улаангом сумын 6 дугаар багийн “Шинэ ургац арвин” компани, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Дайчин Монгол” компаниуд шалгарсан байна. Харин “Аймгийн Тэргүүний тариаланч”-аар Баруунтуруун сумын Туруун багийн тариаланч Р.Эрдэнэсүрэн, Улаангом сумын 12-р багийн ногоочин Ж.Дэнсмаа, зургадугаар багийн ногоочин Х.Лхагвасүрэн, Н.Бат-Эрдэнэ, Бөхмөрөн сумын Байшинт багийн хадланч Б.Төмөрбат, Сагил сумын Өндөрмод багийн хадланч Б.Лхагвасүрэн, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн хадланч Г.Пүрэвсүрэн, Улаангом сумын долдугаар багийн жимсчин Х.Амгалан, нэгдүгээр багийн үр үйлдвэрлэгч Б.Ганзориг, есдүгээр багийн фермер Б.Батсуурь, Тариалан сумын Хархираа багийн фермер З.Бадрах нар тус тус шагнуулсан байна.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд