top banner

Ерөнхий сайд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт автомашин олгохоор боллоо


2018-02-07 14:54:19
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр 160 тн өвс тэжээл үнэгүй, 200 тн малын тэжээлийг 50 хувь хямдралтай олголоо. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн автомашины асуудлыг нь шийдвэрлэж өгчээ.

Ерөнхий сайд тус аймагт ирмэгцээ аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийж, саналыг нь сонсон, сонирхсон асуултад нь хариулсан юм.

Мөн хаврын тариалалтад зориулж 2600 тн улаан буудайн үр хөнгөлөлттэй үнээр олгохоор болсноо дээрх уулзалтын үеэр Ерөнхий сайд дуулгасан юм. Түүнчлэн ариутгалын автомашин хоёр, түргэн тусламжийн машин нэг, зүүн гурван аймгийн замын уулзварт халдваргүйжүүлэлт, ариутгалын цэг барих зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд томилолтынхоо төгсгөлд Улсын хошой аварга малчны болзол хангасан Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Л.Лувсанбаярт шагналыг нь гардуулахаар мордлоо.
 
Д.Одонтунгалаг
 


Монгол брэнд