top banner

Хүүхдүүдийн бүтээлд "Хүчирхийллийг таслан зогсоогооч" гэсэн санаа зонхилж байв


2018-02-07 14:09:57
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Хөөрхөн зүрх" ТББ-аас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зорилтот ажлынхаа хүрээнд ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-д суралцагсадын дунд “Гинжийг тасал” гар зургийн уралдааныг өнгөрсөн сард зарлажээ.

Уралдаанд нийт 150 гаруй бүтээл ирснээс тэргүүн байрт Нэгдүгээр сургуулийн 12-ын "б" ангийн сурагч Т.Цэлмэг шалгарсан бол удаах байрт мөн сургуулийн 12-ын "ё" бүлгийн сурагч Б.Түвшинзаяа, Гутгаар байрт  79 дүгээр сургуулийн 12-ын "г" ангийн сурагч Б.Батхуяг, дөрөвдүгээр байрт 59 дүгээр сургуулийн 12-ын "а"  бүлгийн сурагч С.Мичидмаа нар шалгарав.
Уг уралдааныг НҮБ-ын Хүн амын сан, Щвейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион явуулсан бөгөөд нийт оролцогчдын бүтээлээр  "Blue Mon" төвд  дэлгэн үзүүлэв.

“Хөөрхөн зүрх” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь,“Хүчирхийллээс урьдчилан сэргийлж таслан зогсооход  Олон нийтийн байгууллагууд, Урлаг соёлынхон, Эцэг эхчүүд, багш нар, Хэвлэл мэдээллийнхний үүрэг маш чухал. Хүчирхийллийн эсрэг хандлагыг урлагаар дамжуулж хүмүүст хүргэх нь үр дүнтэй байдаг. Тиймээс бид энэхүү уралдааныг зарласан. Уралдаанд ирсэн бүтээлүүдийн агуулгыг харахад, хүүхдүүд хүчирхийллийг таслан зогсоогооч, биднийг хамгаалаач гэсэн утга агуулгатай олон бүтээл байсныг дурдууштай” гэлээ.

Үзэсгэлэн энэ сарын 7-11-нд "Blue Mon" төвийн нэг давхарт үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болно.
Д.Сарантуяа

Монгол брэнд