Замын-Үүдийн сурагчид хятад хэл үзэж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-02-07 13:47:37
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II  сургуулийн сурагчид хятад хэл үзэж эхэлжээ.
Тус сумын Засаг дарга Н.Алдарбаяр санаачилга гаргаж хөрш Эрээн хотын талд санал тавьснаар хоёр хятад багш Замын-Үүдэд ирж сурагчдад хятад хэл зааж байна. Гэхдээ монгол хүүхдүүд хятад хэлийг сонгож үзэх эрх нь нээлттэй аж.
Замын-Үүд нь Монгол орны хамгийн том боомт төдийгүй өмнөд бүсээрээ Хятад Улстай хил залгадаг нь хөрш орныхоо хилийг судлах, сурах, өдөр тутамдаа ашиглаж, арилжаа наймаа хийхэд зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байдаг аж.
Нөгөөтэйгүүр БНХАУ эдийн засгийн тэлэлт хийгээд худалдаа арилжааны хамрах хүрээ олон улсад нэмэгдэж дэлхийн тэргүүлэх гүрэн болж буй нь хятад хэлийг залуу үеийнхэн зайлшгүй сурах шаардлага гарсан гэж албаныхан үзжээ.
Дашрамд дурдахад Замын-Үүдийн ерөнхий боловсролын сургуулийн  багш нар болон сурагчид боловсролын солилцооны чиглэлээр Эрээн хотын сургуулиудтай танилцаж, туршлага судалдаг болжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ