top banner

Цагаан сарын баярыг архигүй тэмдэглэх уриалга гаргав


2018-02-07 13:40:12
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Удахгүй болох монгол түмний цагаан сарын баярыг Дорноговь аймгийн зарим сум архи хэрэглэхгүйгээр тэмдэглэхийг иргэддээ уриалжээ.
Тухайлбал, Сайншанд сумын ЗДТГ аймгийн Цагдаагийн газартай хамтран дээрх уриалгыг гаргасан бол Сайхандулаан сумын ЗДТГ-аас цагаан сарын баярыг мөн л архигүй тэмдэглэхээр санаачилга гаргав. Дорноговь аймагт архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэргийн тоо жил бүр өсөж байгааг Цагдаагийн байгууллагын  мэдээлэлд дурджээ.
2015 онд 561 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 194 буюу 34.5 хувь, 2016 онд 665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 218 буюу 32.7 хувь, 2017 онд 654 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 157 буюу 24,1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлж буй.
Тиймээс согтуугаар үлдсэн гэмт хэргийн тоо жил бүр өсөж иргэдийн дунд архидалт их байгааг харуулж буй тоон баримтыг үндэслэн албаныхан тооцоолж цагаан сарын баярааа архигүй тэмдэглэх санаачилга гаргасан юм.
Х.Эрдэнэбулган   

Монгол брэнд