top banner

Хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт идэвхтэй хамрагдаж байна


2018-02-07 13:36:25
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх эрчимжүүлсэн гурван сарын аян Дорноговь аймагт явагдаж байна.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг  эрчимжүүлж, үйл ажилагааг нь дэмжих зорилгоор Дорноговь аймгийн  таван  өрхийн Эрүүл мэндийн төвд тус бүр найман сая 50 мянган төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн яамнаас олгожээ.
Аян 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр эхэлсэн бөгөөд эхний нэг сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт нийт 760 эмэгтэй, хөхний үзлэгт 1358/12  хамрагдаж өмнөх оны мөн үеийнхээс умайн хүзүү 22.8%, хөхний үзлэгт орсон хүний тоо 7.3 хувиар тус тус өссөн гэж ЭМГ-аас мэдээлэв.
Умайн хүзүүний 275 эсийн шинжилгээний хариунаас эсийн өөрчлөлтэй хоёр эмэгтэйг хоёр дахь шатлалын эмнэлэг рүү илгээсэн байна. Эмнэлгийн ажилтнууд аяны хүрээнд эрт илрүүлэг үзлэгийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн 80 хувийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Х.Эрдэнэбулган

Сурталчилгаа
Монгол брэнд