top banner

Золбин нохой, муур устгаж байна


2018-02-07 13:17:43
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрынхан сумын хэмжээнд эзэнгүй, золбин байгаа муур, нохойг устгаж байна.
Энэ жил нохой, муур устгах ажилд орон нутгаас 7.5 сая төгрөг төсөвлөжээ.Албаныхан Улаанбаатараас мэргэжлийн гурван анчныг урьж нэг нохойг 9000 орчим төгрөгөөр бодож устгуулж байгаа ажээ. Энэ удаа 800-900 нохой устгахаар төлөвлөснөөс 400 гаруйг нь устгасан аж. Сайншандын хэмжээнд жил бүр 2000 орчим нохой устгадаг хэдий ч удалгүй өсчихдөг  аж. Учир нь хөдөөний айлууд дөнгөж төрсөн гөлөгнүүдийг олноор авчирч Сайншандад төөрүүлдэг бөгөөд энэ нь эзэнгүй, золбин нохойны тоог нэмэгдүүлдэг байна.
Х.Эрдэнэбулган  

Сурталчилгаа
Монгол брэнд