top banner

“SpaceX” компани дэлхийн хамгийн хүчтэй пуужинг амжилттай хөөргөжээ


2018-02-07 11:27:10
Зураг
НЬЮ-ЙОРК. /АП/. Америкийн “SpaceX” компани Флорида муж улсын Ж.Кеннедийн нэрэмжит Сансар судлалын төвөөс орон нутгийн цагаар мягмар гарагийн 15:45 цагт “Falcon Heavy” хэмээх дэлхийн хамгийн хүчтэй пуужинг амжилттай хөөргөлөө гэж "Ассошиэтед Пресс" агентлаг мэдээллээ.
 
Пуужинг хөөргөснийхөө дараа “SpaceX” компанийн захирал Элон Муск мэдэгдэл хийхдээ “Энэ пуужинд миний хайртай “Tesla Rodster” маркийн автомашин яваа. Автомашины жолооны ард сансрын нисэгчийн хувцастай хиймэл хүн суулгасан” гэсэн байна.

Car
 
Тус компанийн мэдэгдэлд “Одоогоор бүх юм төлөвлсөний дагуу болж байна. Пуужинг хөөргөснөөс найман минутын дараа пуужингийн хоёр хажуугийн хурдасгуур нэгэн зэрэг амжилттай буцаж газардсан. Пуужингийн хурдасгуурууд буцаж газардаж байна гэдэг нь сансарт пуужин хөөргөх зардал буурч байна гэсэн үг” гэжээ. 

Энэхүү пуужин нь хамгийн дээд тал нь 64 тонн ачааг буюу Лондоны хоёр давхар автобусыг тавыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний жинтэй ачааг тойрог замд оруулах хүчин чадалтай гэнэ. Мөн энэ пуужин нь 27 ширхэг “Merlin” хөдөлгүүртэй бөгөөд хөдөлгүүрүүдийнх нь хүч 18 “Воeing 747” нисэх онгоцны хөдөлгүүрийн хүчтэй тэнцэх ажээ.
 
.
Г.Доржханд
 


Монгол брэнд