top banner

Маргаашнаас хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна


2018-02-07 10:23:16
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын найман буюу маргаашнаас энэ долоо хоногийг дуустал Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.
Энэ сарын 8-9-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи баруунаас 3-8м/с, 8,9-нд нутгийн хойд хэсгээр 10-12м/с, нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с байна. Мөн 10, 11-нд Алтайн салбар уулсын нутгаар 10-12м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах аж.
Энэ долоо хоногийг дуутал хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 32-37 градус хүрч хүйтэрнэ. Мөн говийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Эхийн голын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх юм байна.
                                                                                                                                    Б.Мөнхзул

Сурталчилгаа
Монгол брэнд