Тайваньд газар хөдлөлт болсны улмаас 2 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
dorjkhand@montsame.mn
2018-02-07 09:22:00
ТАЙПЭЙ. /Синьхуа/. Тайванийн Хуален хошуунд өчигдөр оройн 11:50 цагт 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Хятадын газар хөдлөлт судлах төвийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн голомт нь Хуален хошуунаас зүүн хойд зүгт 20 км зайтай орших газарт, 10 км-ийн гүнд байсан байна.
 
Газар хөдлөлтийн чичирхийлэл Тайвань даяар мэдрэгдсэн бөгөөд Тайванийн зүүн нутгийн Хуален хотод олон байшин барилга эвдэрч нуржээ.

Сая газар хөдлөлт болдог бүс орчимд энэ сарын 4-нөөс хойш 100 орчим удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ. Ойрын долоо хоногуудад дахин газар хөдлөх эрсдэлтэй байна гэж Тайванийн цаг уурчид анхааруулжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ