top banner

Эрчимжсэн аж ахуйг дэмжсэнээр өндөг, сүүний хангамж нэмэгдэж байна


2018-02-07 09:07:22
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймаг Булган, Буянт, Манхан, Мянгад Жаргалант сумдыг эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх чиглэл барьж ажиллаж байгаа юм.

Эрчимжсэн аж ахуйг дэмжиж ажилласны үр дүнд тус аймаг өндөгний хэрэгцээгээ хангаж, үхрийн фермерүүд аймгийн төвийн хэрэглэгчид болон цэцэрлэгийн хүүхдүүдэд сүү, тараг нийлүүлж байгаа нь хүнсний хангамжид ахиц гарч байна. 

Эдгээр сумдад мах, мах-сүүний, сүүний чиглэлийн үхрийн 16, гахайны 4, тахианы 3, зөгийний 3 эрчимжсэн аж ахуй эрхэлдэг нийт 26 иргэн, аж ахуйн нэгж ажиллаж байна.
Тус аж ахуйнуудын 69,2 хувь нь Жаргалант суманд үйл ажиллагаа эрхэлж, аймгийн төвийн хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байна. Дээрх аж ахуйн нэгжүүд нийт 1403 үхэр, 119 гахай, 3,7 мянган тахиа, 59 бүл зөгийтэй юм.
                                                                                                                                              А.Бямбасүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд