Хоёрдугаар сарын 07-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2018-02-07 08:42:32
09.00 цагт БХЯ-нд НЗДТГ-ын Цэргийн штабаас хорооны Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамруулна.

09.00 цагт МУИС-д ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс "Европ судлал" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

09.00 цагт АТГ-т яам, агентлаг, нийслэл, дүүргийн Худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулна.

09.00 цагт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2017 оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааны дүнг танилцуулна.

09.00 цагт “Ампер хаус”-т Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны V их хурал болно. Утас: 88450003

10.00 цагт МУИС-д тус сургуулийн удирдлагууд Төгсөгчдийн холбоодын зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.

10.00 цагт “The Corporate hotel and Convention centre” “Хятад оронтой танилцсан нь”дижитал медиа урлагийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Blue Mon” төвд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилго бүхий “Гинжийг тасал” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд нийслэлийн гэр хорооллын иргэд жагсаал зохион байгуулна. Утас:99043049

11.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

11.00 цагт “Олон нийтийн төв”-д АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнээ.

12.00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах нэгдсэн түр хороо”-ноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж, цуглаан зохион байгуулна.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Холбоотой мэдээ