top banner

“Аймгийн аварга ажилтан”-аар найман хүнийг шалгаруулав


2018-02-06 20:25:12
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Алтан унжлагат” гал тахиа жилд үр бүтээлтэй ажиллаж, аймгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан хүмүүсийг “Аймгийн аварга ажилтан”-аар шалгарууллаа.
Аймгийн ШШГГ-ын төлөөлөгч Ж.Наваантуяа, ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Н.Лхагвасүрэн, БОЭТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэхийн сувилагч Н.Мөнхцэцэг, Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн математикийн багш Б.Бямбацэрэн, Арвайхээр ТҮГ-ын ачигч Д.Ганзориг, Хайрхандулаан сумын 5 дугаар багийн Засаг дарга М.Цэрэнлхагва, Арвин худалдааны төвийн захирал З.Цогтсүрэн, “Зуун зуун зураас” ХХК-ийн захирал Ш.Отгонжаргал нар тахиа жилийн шилдгүүдээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авахаар болов.
Мөн “Аймгийн тэргүүний байгууллага”-аар “Ноос ирээдүй” ХХК, “Өгөөмөр сувилал” ХХК шалгарчээ.  
Аварга ажилтнууд нь салбарынхаа төлөвлөгөөт зорилтуудыг цаг хугацаа, тоо чанарын хувьд бүрэн хэрэгжүүлсэн, “Бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн болон үр дүнгийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ А, В үнэлгээтэй биелүүлсэн, үйлдвэрлэл, үйлчилгээний хувьд стандартын зөрчил гаргаагүй зэрэг үзүүлэлтээр шалгардаг бол тэргүүний байгууллагыг үндсэн ажил үйлчилгээний чанар, үйлдвэрлэлийн даалгавар, төлөвлөгөөт зорилтыг тоо, чанарын өндөр үзүүлэлтээр өсгөн биелүүлж, иргэдэд хөнгөн шуурхай үйлчилсэн, шинэ техник технологи нэвтрүүлсэн, ажлын байр олноор бий болгосон зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулдаг аж.
Б.Батчимэг

Сурталчилгаа
Монгол брэнд