top banner

Малын шүлхий өвчнийг голомтонд нь дараад байна


2018-02-06 19:49:49
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүрд суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчлөлийг тархаалгүйгээр тухайн голомтонд нь дараад байна.
Хоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нэг өрхийн 12 үхэр, 50 хонь, 86 ямаа нийт 148 толгой малыг устгалд оруулж, булсан ба 7000 м/кв талбай, 23 авто машин /давхардсан тоогоор/-д халдваргүйтгэл хийжээ. Мөн ойролцоох 17 өрхийн 6660 толгой малын судалгааг гаргаж, үзлэг тандалт хийхэд өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан байна.
Одоогоор тухайн бүсэд аймгийн ОБГ, МХГ, МЭА-аас 47 хүн 11 техник хэрэгсэлтэйгээр зургаан хяналтын пост гарган ажиллаж байгаа ба хорио цээрийг цагаан сараас өмнө цуцлах аж.
Б.Батчимэг

Монгол брэнд