top banner

Шилдэг багуудыг 500 мянга хүртэлх төгрөгөөр шагнана


2018-02-06 18:45:06
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар тэргүүний багуудыг шалгарууллаа. Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод, хөнгөн шуурхай хүргэж ажилласан дөрвөн багийг шалгаруулж 250,000-500,000 төгрөгөөр шагнан урамшуулахаар болсон юм.
Энэхүү шагналыг Арвайхээр сумын “Арвайхээр”, Баянгол сумын “Өндөр өнц”, Хужирт сумын “Бэрх”, Сант сумын “Майхан” багийн ажлын албанаас гардан авахаар болжээ.
Аймгийн Засаг даргын 2009 оны 175 дугаар захирамжаар батлагдсан “Багийн жилийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, аймгийн тэргүүний баг шалгаруулан шагнах журам”-ын дагуу багуудын үйл ажиллагааг шалгаруулсан байна.
Б.Батчимэг

Монгол брэнд