top banner

Эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо


2018-02-06 17:40:32
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд чуулж, өнгөрсөн онд хийсэн ажил, гаргасан амжилтаа дүгнэн хэлэлцэж, салбарын шилдэгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа. Аймгийн 19 сумын Сум дундын эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд болон Улаангом сумын дөрвөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хамруулсан энэхүү чуулганаар аймгийн эрүүл мэндийн салбарын 2018 оны зорилтоо ч хэлэлцсэн байна.
Сумдаас Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэг тэргүүн байр эзэлсэн бол Зүүнговь, Түргэн сумдын Эрүүл мэндийн төвүүд удаах байранд оржээ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс “Бат-Үржихүй” шалгарчээ. Тэрчлэн Эрүүл мэндийн байгууллагын Аварга удирдах ажилтнаар Цагаанхайрхан сумын ЭМТ-ийн дарга Д.Бурмаа, Эрүүл мэндийн байгууллагын Аварга их эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Ш.Сүрэнхүү, Аварга тусгай мэргэжилтнээр Нэгдсэн эмнэлгийн Бариа заслын сувилагч Б.Цэрэгмаа, Аварга сувилагчаар Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн тасгийн сувилагч Д.Баттөмөр, Аварга багийн эмчээр Түргэн сумын Рашаант багийн эмч Б.Буянхишиг, Аварга ажилтнаар Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч Д.Отгон нар тус тус салбартаа манлайлж, шилдгээр шалгарсан байна.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд