"Сор" компанийн хувьцаа 14.95 хувиар өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-02-06 16:42:54
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 150 724 ширхэг хувьцаа арилжсанаас 21 компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 7  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Сор" SOR+14.95 хувь болон "Бөөний Худалдаа" BHL+14.70 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" HGN-11.10 хувь болон "Жинст Увс" JIV-6.28 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр "MSE ALL" индекс 1,186.53 нэгж болж 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5  их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ