Ачаа хүлээн авах цэгийг хот хоорондын тасалбар түгээгүүрийн дэргэд байгуулна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-02-06 15:28:26
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Эрдэнэтчүүд хамгийн хямд үнээр Улаанбаатар хотыг зорьдог гэж хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын удирдлагууд Засаг дарга Д.Батлуттай уулзах үеэрээ хэллээ. Тодруулбал, Зам тээврийн сайдын 2013 оны тушаалд хот хооронд зорчигч тээвэрлэхдээ нэг км-ын төлбөрийг 45-55 төгрөгөөр тогтоосон байдаг аж. Энэ тарифаар тооцохоор Эрдэнэт-Улаанбаатарын хооронд 371 км-т хамгийн багадаа 16695 төгрөг болох гэнэ. Гэтэл үүнийг дундажлан 15000 төгрөг болгожээ. Тэгвэл Өвөрхангай-Улаанбаатарын хооронд 470 км-т хамгийн багадаа 21150 төгрөг байх атал 23 мянга, Хөвсгөл, Мөрөн-Улаанбаатарын хооронд  671 км-т хамгийн багадаа 30195 төгрөг байх ёстой атал 22 мянган төгрөг байгаа нь бидэнд тулгамдсан асуудлыг нэг болдог гэж нийтийн тээврийн үйчилгээнийхэн хэллээ. Мөн хот хооронд дайсан дайвар эзэндээ очихгүй байгаа тул цаашид “Монгол шуудан” ТӨХК-иар дамжуулах нь зүйтэй гэсэн санал гарлаа. Иймд “Монгол шуудан” ТӨХК-ийн ачаа хүлээн авах үйчилгээг хот хоорондын тасалбар түгээх кассын дэргэд байршуулахаар боллоо. Түүнчлэн хулгайн тээврийн хэрэгсэлд орон нутгаас хяналт тавиач гэсэн хүсэлт гарлаа.
Дашрамд дурдахад, Орхон аймагт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 2 компанийн суудлын 90 автомашин,  том оврын 14 автобус үйлчилж байна.  
 
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ