top banner

Өвлийн наадамд 3000 шахам хүн оролцлоо


2018-02-06 15:00:03
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Түйн голын жавар-2018” өвлийн наадам, “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн нээлт Түйн голын мөсөн дээр болж, 3000 шахам хүн оролцлоо.
Өвлийн наадамд нийт 53 байгууллага, аж ахуй нэгж, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Заг, Баянхонгор сум, аймгийн төвийн багууд оролцож иргэдэд гар урлал, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, үслэг эдлэл, халуун хоол, цай, морь, сарлаг унах, мөсөн хотхоныг өөрсдийн байгууллагын онцлогийг харуулсан байдлаар тохижуулж, иргэдэд үйлчлэв.
Мөн өвлийн наадамд шагналт байр бүхий зургаан тэмцээн, гурван номинацаар шилдгүүдийг тодруулж, шагнаж урамшуулсан байна.
Энэ жилийн өвлийн наадамд өвлийн спортыг дэмжиж, хөгжүүлэх үүднээс тэшүүрийн уралдааныг нэмж, Улаанбаатар хотоос мэргэжлийн тэшүүрчдийг урьж үзүүлэх тоглолт хийсэн нь олон хүний сонирхлыг татаж өвлийн спортыг хөгжүүлэх нөөц боломж байгааг харуулсан юм. Мөн үеэр Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд байгууллага сумдаар аялах “Аяны туг”-ийг,  удирдамжийн хамт хуваарийн дагуу Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд даргатай хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. 

Мөсний баярын ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба ажилласан бол Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.

                                                                                                                                                                            Б.Мөнхзул



Монгол брэнд