top banner

Ахлах ангийн нэг сурагчийг Японд төлбөргүй сургахаар боллоо


2018-02-06 14:45:02
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг, Японы Шизүока мужаас гадна Вакаяама мужтай найрамдалт хамтын ажиллагаа тогтоож эхэллээ. Аймаг муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Вакаяама мужийн Нянрёо ахлах сургуулийн төлөөлөгчид хоёрдугаар сарын 05-нд Дорноговь аймагт  зочлов.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Вакаяама муж болон Нянрёо ахлах сургуулийн зочдыг хүлээн авч уулзан боловсролын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургууль Вакаяама мужийн Нянрёо ахлах сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу жил бүр Сайншанд сумын ерөнхий боловсролын  тавдугаар сургуулийн 10 дугаар ангийн нэг сурагчийг Япон улсын Нянрёо ахлах сургуульд гуран жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулахаар  боллоо. Сайн суралцсан тохиолдолд цаашид их сургуульд тэтгэлгээр суралцах боломж ч нээгдэх аж. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд