Дархан-Уул аймгийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-02-06 14:35:27
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан Уул аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн энэ сарын 02,03 өдрүүдэд "Дархан-Чесс" шатрын клуб, Хүүхэд хөгжлийн ордонд зохион байгуулагдлаа.

Өсвөрийн шатарчдын ур чадварыг нэмэгдүүлэх, шатрын спортыг хүүхэд багачуудад танин мэдүүлэх, авъяаслаг хүүхдийг тодруулах, улсын аваргын тэмцээнд оролцох шилдэг шатарчдыг тодруулах зорилготой тус тэмцээн 7 насны 14 ангилалд 120 орчим хүүхэд багачууд оролцсон нь тэмцээн урд өмнөх жилүүдээс өрсөлдөөнтэй болсон тухай зохион байгуулагчид онцолж байлаа.

Оролцсон хүүхдийн тооноос хамаарж тэмцээнийг швейцарь системээр 5-8 өрөг тоглож “Swiss manager” програмаар шүүж явуулсан байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр шатрын спортын дэд мастер Д.Пүрэвдорж талбайн шүүгчээр даамны дэд мастер Г.Сүхбат, шатрын дэд мастер Л.Ганбат Дархан уул аймгийн өсвөрын шатарчдын эцэг эхийн зөвлөл Болдэрдэнэ, Сүрэнханд,Х.Нямдорж нар мөн компютерийн шүүгчээр Д.Батсайхан нар ажиллажээ.

Тэмцээний эхний 3 байр медаль өргөмжлөл мөнгөн шагнал мөн эхний 1-2 р байр нь улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнуулжээ.
Мөн клубуудын медаль авсан байдлыг үзвэл 
“Дархан чесс клуб” Алтан медаль 3 мөнгөн медаль 4, хүрэл медаль 2
“Хос-Өрөг” клуб Алтан медаль 4 мөнгөн медаль 3, хүрэл медаль 3
“Best chess” клуб Алтан медаль 2, мөнгөн медаль 3, хүрэл медаль 2
“Цагаан морь” клуб Алтан медаль 1, мөнгөн медаль 1 хүрэл медаль 2
“Шарын гол” сум Алтан медаль 2, мөнгөн медаль 1, хүрэл медаль 1
Оюуны ирээдүй цогцолбор Алтан медаль 1, мөнгөн медаль 1 хүрэл медаль 1
19-р сургууль хүрэл медаль 1
Турк сургууль хүрэл медаль 1 тус байр эзэлсэн байна .

Тэмцээнийг Дархан-Уул аймгийн шатрын холбоо зохион байгуулж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллаж “Хүслийн хотхон”  цогцолбор хороолол ивээн тэтгэж оролцжээ.
 
Улсан аварга шалгаруулах тэмцээнд:
                                             6-хүртэлх нас хөвгүүд :
1-р байр Б.Тэргэл Хос-өрөг клуб
2-р байр Э.Эрхэмбаяр Best chess клуб
                                             6-хүртэлх нас охид
1-р байр Э.Дагина Шарын гол сум
2-р байр М.Цэлмэг Хос-Өрөг клуб
                                         8-хүртэлх нас хөвгүүд:
1-р байр Х.Ууган-Эрдэнэ Хос-өрөг клуб
2-р байр Т.Идэржавхлан Best chess клуб
                                        8-хүртэлх нас охид:
1-р байр Т.Булгантамир Хос-өрөг клуб
2-р байр Г.Билгүүнзаяа Хос-Өрөг клуб
                                      10-хүртэлх нас хөвгүүд:
1-р байр Э.Дэлгэрбаяр Дархан чесс клуб
2-р байр Т.Тамир Best chess клуб
                                10-хүртэлх нас охид:
1-р байр О.Мөнхзул- Цагаан морь клуб
2-р байр М.Оюумаа-Хос-Өрөг клуб
                                12-хүртэлх нас хөвгүүд:
1-р байр Д.Ирээдүй Хос-Өрөг клуб
2-р байр Б.Төгөлдөр Дархан чесс клуб
                                12-хүртэлх нас охид:
1-р байр Г.Энхчимэг Best chess клуб
2-р байр Ш.Ариунчимэг Дархан чесс клуб
                                14-хүртэлх нас хөвгүүд:
1-р байр Н.Очирваань Дархан чесс клуб
2-р байр О.Мөнх-Эрдэнэ Цагаан морь клуб
                                14-хүртэлх нас охид:
1-р байр Ц.Хүрэлцэцэг Best chess
2-р байр У.Есүй Дархан чесс клуб
                               16-хүртэлх нас хөвгүүд:
1-р байр Ё.Эрдэмдалай
2-р байр Н.Батмөнх Дархан чесс клуб
                              16-хүртэлх нас охид:
1-р байр А.Хулан Шарын гол сум
2-байр Б.Болорчимэг ОИЦ
                              18-хүртэлх нас охид:
1-р байр Б.Баттуяа ОИЦ
2-р байр Б.Заяа Шарын гол сум нар оролцохоор болжээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ